A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМАГ

ТҮРГЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 05/12

Хавцал

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

Нэг. Түргэн сумын газар нутгийн инженерийн хангамж, байршил, нийгэм эдийн засгийн онцлогийг харгалзан газрын үнэлгээний бүсийг нэгдүгээр хавсралтаар, Хот, тосгон, бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрийн хувь, хэмжээг хоёрдугаар хавсралтаар, Хөдөө аж ахуйн газрын төлбөрийн хувь, хэмжээг гуравдугаар хавсралтаар, Зам шугам сүлжээний газрын төлбөрийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх газрын төлбөрийг ногдуулах орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Л.Буянжаргал/, Татварын байцаагч /З.Тамсүрэн/, Газрын даамал /Б.Золзаяа/ нар тус тус үүрэг болгосугай.

Гурав. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажилаахыг Засаг даргын Тамгын газрын дарга /С.Давааням/-д даалгасугай.

Дөрөв. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 05/12 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Тав. Энэ тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт бүртгүүлж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

ДАРГА Г.ИШТУЛГА

УВС АЙМГИЙН ТҮРГЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 07/06

Хавцал

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

Нэг.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны "Газрын үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 05/12 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Хоёр.Энэхүү тогтоолыг холбогдох газарт хүргүүлж, захиргааны актын улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулах ажил зохион байгуулж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Г.Ариунболд/-д даалгасугай.

ДАРГА Ж.ТӨГСБАЯР