Хэвлэх DOC Татаж авах
ЖИНСТ СУМЫН ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ҮНЭ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

БАЯНХОНГОР АЙМАГ

ЖИНСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр                                                                                                              Дугаар 10/02                                                                                                                                         Бодь

 

ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ҮНЭ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.2 “д”, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сумын нийт өрх, аж ахуйн нэгж албан байгууллага, сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уул уурхай, аж ахуйн нэгжийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар, айл өрхийн хог хаягдлын хураамжийн хэмжээг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Айл өрх, албан байгууллага, аж ахуй нэгж, үйлдвэр үйлчилгээний газруудад хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу дагаж мөрдүүлж ажиллахыг Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Татварын улсын байцаагч, Газрын даамал, багийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Нутаг дэвсгэрийн хэмжээнд хог хаягдлын тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж хамтран ажиллахыг сумын Засаг дарга /Н.Жаргалсайхан/-д даалгасугай.

4.Тогтоолыг холбогдох байгууллагад хүргүүлж улсын нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /М.Ган-Эрдэнэ/-д даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10/01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ДАРГА                            Р.БАТЖАРГАЛ