A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМАГ

ХАНБОГД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 08/05

Их булаг

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүлйийн 18.1.2 дахь хэсгийн "д" заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ханбогд сумын нутаг дэвсгэрийн төрийн өмчийн газрыг эзэмшүүлж, ашиглуулсны төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх илтгэлцүүрийн тоон утга, 1м.кв газрын жилийн төлбөрийн хэмжээг нэгдүгээр хавсралтаар, газрын үнэлгээний бүсийн зургийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Газрын үнэлгээ, бүсчлэл, төлбөрийн талаар гарсан тогтоол, шийдвэр, журмыг олон нийтэд сурталчлан таниулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Ш.Эрдэнэжаргал/-т даалгасугай.

3. Энэхүү шийдвэр гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 06/10 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Тухайн хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Л.БАТЦЭНГЭЛ

ӨМНӨГОВЬ АЙМАГ ХАНБОГД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 6/07

Ханбогд

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7 дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 4/6 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөж байсан "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээ-"г тогтоосон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 сарын 21-ний өдрийн 08/05 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Энэхүү тогтоолыг хүчингүй болгосон тухай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт мэдэгдэхийг сумын Газрын даамал (М.Номинзул)-д даалгасугай.

ДАРГА Т.БУЯН-ӨЛЗИЙ