A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 395

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 51.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 30.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ын 3.2 дахь заалтын "10-15 хувиар" гэснийг "10-20 хувиар" гэж, 3.7 дахь заалтын хүснэгт дэх "Албан тушаалын үндсэн цалингаас урамшил тооцох хувь (сард)" гэсэн баганын "11-15 хувь" гэснийг "11-20 хувь" гэж тус тус өөрчилсүгэй.

2. Эрүүл мэндийн ажилтанд улирлын ажлын үр дүнгээр олгох мөнгөн урамшууллыг батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгасугай.

3. Энэ тогтоолыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Эрүүл мэндийн сайд Д.САРАНГЭРЭЛ