A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 386

 


ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

 

 

 

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. “Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 370 дугаар тогтоолын 1.1 дэх дэд заалтын “төлөөллийг оруулж болно;” гэснийг “төлөөллийг оруулна. Энэ заалтад Батлан хамгаалахын сайдын зөвлөл хамаарахгүй;” гэж өөрчилсүгэй.

 

2. Мөн тогтоолын 1.2 дахь дэд заалтын “...ажиллах” гэсний дараа “, хэлэлцээрийн хэрэгжилтийн байдлыг нийгмийн түншлэгч талууд хамтран дүгнэлт гаргах;” гэж нэмсүгэй.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                          У.ХҮРЭЛСҮХ

 

Хөдөлмөр, нийгмийн

хамгааллын сайд                                                             С.ЧИНЗОРИГ