A

A

A

Бүлэг: 1979

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД, БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар А/181, А/458

Улаанбаатар хот

Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.14 дэх заалт, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь: /УУХҮС, БОАЖС-ын 2024 оны А/30, А/58 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

Нэг."Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам"-ыг нэгдүгээр, "Хаалтын менежментийн төлөвлөгөөнд хавсаргах баримт бичиг"ийг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

Хоёр.Батлагдсан журмыг аж ахуйн нэгж байгууллагуудад сурталчлан танилцуулах, сургалт зохион байгуулан хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайхан нарт тус тус даалгасугай.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ