Хэвлэх DOC Татаж авах
ӨНДӨРХАНГАЙ СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮС, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

УВС АЙМАГ

ӨНДӨРХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр                                    Дугаар 5/07                                                             Цэцэрлэг

 

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮС, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2- ын “д”, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг, Засгийн газрын 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн хэлэлцээд ТОГТООХ нь:

1.Өндөрхангай сумын газар нутгийн инженерийн хангамж, байршил, нийгэм эдийн засгийн онцлогийг харгалзан газрын үнэлгээний бүсийг 1 дүгээр хавсралтаар, Хот тосгон, бусад суурин газар, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрийн хувь, хэмжээг 2 дугаар хавсралтаар, Хөдөө аж ахуйн газрын төлбөрийн хувь хэмжээг 3 дугаар хавсралтаар, Зам шугам сүлжээний газрын төлбөрийг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Өндөрхангай суманд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Ц. Сундуй/- д даалгасугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /А.Даваажаргал/, ИТХ- ын байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлын хорооны дарга /Г.Төмөрчөдөр/ нарт үүрэг болгосугай.

4. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын ИТХ- ын 2010 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ДАРГА                       М. ЦЭРЭНДОРЖ