A

A

A

  • Нүүр
  • Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл
  • ЖУРАМ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ- "Магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас урамшуулал олгох журам", "Магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээний урамшуулалд эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх урамшууллын хэмжээ" ЭМДҮЗөвлөлийн 2021 оны 03 дугаар тогтоолоор хүчингүй болсон.
Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 11 дүгээр сарын18-ны өдрийн 4524 дүгээрт бүртгэв.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 19

Улаанбаатар хот

ЖУРАМ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.12, 9.4 дэх заалт, 11 дүгээр зүйлийн 11.2, 14 дүгээр зүйлийн 14.8.6, 14.9.8, 14.9.9 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас урамшуулал олгох журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээний урамшуулалд эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх урамшууллын хэмжээ"-г хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (Г.Баясгалан)-т ДААЛГАХ нь:

2.1.Даатгуулагчид идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээ үзүүлэх магадлан итгэмжлэгдсэн спортын клубуудыг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулах, сонгон шалгаруулалтад тэнцсэн спортын клубтэй даатгалын гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;

2.2.Төв, орон нутгийн эрүүл мэндийн даатгалын байгууллага болон спортын клубыг мэргэжил аргазүйн удирдлагаар хангах, иргэд, даатгуулагчид сурталчлах, мэдээлэл хүргэх ажлыг холбогдох газруудтай хамтран шуурхай зохион байгуулж, энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангуулах;

2.3.Тогтоолын хэрэгжилтийг хангахтай холбогдуулан эрүүл мэндийн даатгалын цахим систем, програм хангамжид нэмэлт өөрчлөлт оруулах;

2.4.Даатгуулагчид идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээ үзүүлэх магадлан итгэмжлэгдсэн спортын клубуудын гэрээний хэрэгжилтийн явц, тайланг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралд дараа оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулах;

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажлын алба /Л.Номин/-д даалгасугай.

ДАРГА Д.САРАНГЭРЭЛ