Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах/

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

САЙДЫН ТУШААЛ

2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр                                
Улаанбаатар хот

Дугаар А/618 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дах хэсэг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ыг хавсралтаар баталсугай.

2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газар, аймаг нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам батлах тухай” Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 06–ны өдрийн А-05 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                                                САЙД                                            Н.ЦЭРЭНБАТ