A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 90

Төрийн ордон,Улаанбаатар хот

Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Содномдаржаагийн Даваасүрэнг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР