A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМАГ

ГУРВАНТЭС СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 9/05

Урт

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүлийн 18.1.2 дахь хэсгийн "д" заалт, 25 дугаар зүйлйин 25.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Гурвантэс сумын нутаг дэвсгэрийн төрийн өмчийн газрыг эзэмшүүлж, ашиглуулсны төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх илтгэлцүүрийн тоон утга, 1м.кв газрын жилийн төлбөрийн хэмжээг газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалын код, газар ашиглалтын зориулалтын нэгдүгээр, газрын үнэлгээний бүсийн зургийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Газрын үнэлгээ, бүсчлэл, төлбөрийн талаар гарсан тогтоол, шийдвэр, журмыг олон нийтэд сурталчлан таниулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /О.Баттогтох/-т даалгасугай.

3. Энэхүү шийдвэр гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 04 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.ОТГОНБАЯР

ӨМНӨГОВЬ АЙМАГ ГУРВАНТЭС СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 6/16

Гурвантэс сум

Тогтоол хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 сарын 02-ны өдрийн 4/6 дугаар тогтоолоор сумдын "Газрын төлбөрийн бүсийн хил зааг, итгэлцүүр, төлбөрийн хэмжээ"-г баталсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 сарын 21-ний өдрийн Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 9/05 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Б.ЭРДЭНЭБАЯН