A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ- Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф, Цагааннуур сум, Алтанбулаг сум, Ерөө сумын Бугант тосгоны хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф
Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 4535 дугаарт бүртгэв.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр

Дугаар 458

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн, "Сэлэнгэ-Энерго" ОНӨААТҮГ-аас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг нэгдүгээр хавсралтаар, Цагааннуур сум, Алтанбулаг сум, Ерөө сумын Бугант тосгоны хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Сэлэнгэ-Энерго" ОНӨААТҮГ /Э.Эрдэнэбаатар/-т үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 223 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ Б.БАТТУЛГА

ЗОХИЦУУЛАГЧ У.МЯГМАРСҮРЭН

ЗОХИЦУУЛАГЧ Б.АМАРСАНАА

ЗХХАЭ-ийн 2019 оны № 34 дүгээрт нийтлэгдсэн.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 681

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, "Сэлэнгэ энерго" ОНӨААТҮГ-ын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/336 дугаар албан бичгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Сэлэнгэ энерго" ОНӨААТҮГ-ын захирал (Б.Алтансүх)-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 458 дугаар тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болгосугай.

4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба (Б.Болор-Эрдэнэ)-нд даалгасугай.

ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ П.ТОВУУДОРЖ

ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ

ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ

ЗОХИЦУУЛАГЧ Д.ЦОГОО