Хэвлэх DOC Татаж авах
НОРОВЛИН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

ХЭНТИЙ  АЙМАГ

НОРОВЛИН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр                                                                                                                  Дугаар 05                                                                                                                                                     Жаргалант

       

БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 25 дугаар зүйлийн  25.1, 18 дугаар зүйлийн 18.1.2 /з/ дахь заалт, 18.2 дахь хэсэг, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалт, “Газрын тухай” хуулийн 52.6 дахь хэсэг, “Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэхь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит долоодугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.“Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Бэлчээр ашиглалтын гэрээг байгуулж, журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга П.Алтангэрэлд даалгасугай.

3.“Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам”-ыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд холбогдох журмын дагуу бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Б.Балжмаад чиглэл болгосугай.

4.Энэхүү тогтоолыг “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдсэний дараа дагаж мөрдсүгэй.

5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.  

 

 

ДАРГА                             С.ЭРДЭНЭЧУЛУУН