A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ- Нийслэлийн Багахангай дүүргийн Илч Орд ОНӨААТҮГ-ын эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф
Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 11 дүгээр сарын

28-ны өдрийн 4532 дугаарт бүртгэв.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО НИЙСЛЭЛИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 32

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 231 дүгээр тогтоолоор баталсан " Цахилгаан, дулааны үнэ тарифыг тогтоох аргачлал", Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Багахангай дүүргийн Илч Орд ОНӨААТҮГ-ын эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Батлагдсан тарифыг төсөвт байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага, орон сууцны айл өрх Захиргааны хэм хэмжээний Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Нийслэлийн зохицуулах зөвлөлийн "Үнэ тарифт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2012 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоосон тарифыг мөрдүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Илч Орд ОНӨААТҮГ /Д.Гантулга/-т, зохицуулах зөвлөлийн гишүүн Б.Лхагвадуламд тус тус үүрэг болгосугай.

5.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн Б.Лхагвадуламд даалгасугай.

ДАРГА Т.ГАНТӨМӨР

ГИШҮҮН Б.ЛХАГВАДУЛАМ

ГИШҮҮН М.ЭНХЖАРГАЛ

ЗХХАЭ-ийн 2019 оны № 34 дугаарт нийтлэгдсэн.