A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМАГ

УЛААНГОМ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар А/01

Улаангом

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮС, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2."д", Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.1.3, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Улаангом сумын газар нутгийн байршил, суурьшлын бүс, нийгэм эдийн засгийн онцлогийг харгалзан газрын үнэлгээний бүсийг 1 дүгээр хавсралтаар, Хот, тосгон, бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрийн хувь, хэмжээг 2 дугаар хавсралтаар, Хөдөө аж ахуйн газрын суурь үнэлгээ, газрын төлбөрийн хувь, хэмжээг 3 дугаар хавсралтаар, Зам, шугам сүлжээний газрын төлбөрийн хувь хэмжээг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2. Улаангом суманд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээг шинэчилэн байгуулан ажиллахыг сумын Засаг дарга /Ц. Пүрэвжав/-д даалгасугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаангом сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Д.Нансалжав/-д үүрэг болгосугай.

4. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Улаангом сумын ИТХ-ын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 04/07 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА Н.ГАНЦОГТ

УВС АЙМАГ УЛААНГОМ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 17/08

Улаангом

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

Нэг.Улаангом сумын газрын үнэлгээний бүсийн газрын төлбөрийн хувь, хэмжээг тогтоосон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/01 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсугай.

Хоёр. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Э.Бат-Орших)-д үүрэг болгосугай.

ДАРГА Н.ГАНЦОГТ