A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 95

Төрийн ордон,Улаанбаатар хот

Санхүүгийн зохицуулах хорооны даргыг нөхөн томилох тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Дэмбэрэлдашийн Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар нөхөн томилсугай.

2.Энэ тогтоолыг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР