A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМАГ

ЦАГААНХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар А/30

Мөндөөхөө

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮС, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2."д", Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.1.3, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

Нэг. Цагаанхайрхан сумын газар нутгийн байршил, суурьшлийн бүс, нийгэм эдийн засгийн онцлогийг харгалзан үнэлгээний бүсийг 1 дүгээр хавсралтаар, Хот тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрийн хувь, хэмжээг 2 дугаар хавсралтаар, Зам шугам сүлжээний газрын төлбөрийн хувь хэмжээг 3 дугаар хавсралтаар, Хөдөө аж ахуйн газрын суурь үнэлгээ, газрын төлбөрийн хувь хэмжээг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Цагаанхайрхан суманд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулан ажиллахыг сумын Засаг дарга /Д.Даваасүрэн/-д даалгасугай.

Гурав. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагаанхайрхан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Я.Самбуу/-д үүрэг болгосугай.

Дөрөв. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Цагаанхайрхан сумын ИТХ-ын 2007 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/12 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА Ц. БЯМБАСҮРЭН

УВС АЙМАГ ЦАГААНХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 11/01

Мөндөөхөө

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 20-р зүйлийн 20.3, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж "Газрын төлбөрийн бүсийн хил зааг, итгэлцүүр, төлбөрийн хэмжээг" аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоох болсонтой холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018.10.19-ний өдрийн А/30 тоот тогтоолоор баталсан "Газрын үнэлгээний бүс, газрын төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тогтоолыг хүчингүйд тооцсугай.

2.Хүчингүй болсон актыг Хууль зүйн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжэний нэгдсэн сангаас хасуулж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (М.Түвшинбаяр)-т үүрэг болгосугай.

ДАРГА Л.ГАНТӨМӨР