A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМАГ

ТЭШИГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 06

Жаргалант баг

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын "д" хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.17 дахь заалт, Сангийн cайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Тэшиг сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.

2. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг сумын Засаг дарга /Б.Батсайхан/, Татварын улсын байцаагч /Т.Мөнхцэцэг/ болон байгаль хамгаалагч нарт тус тус үүрэг болгосугай.

3. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 13/30 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

4. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд даалгасугай.

ДАРГА Д.ЭНХТУЯА