A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ

ТАЙШИР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 04

Цагаан-Олом

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "З" мөн хуулийн 18.2 дахь заалт, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Сумын "Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах" журмыг хавсралтаар баталсугай.

2. Уг журмыг багийн иргэдэд танилцуулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга, Хөдөө аж ахуйн тасаг, багийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Л. ГАНХУЯГ