Хэвлэх DOC Татаж авах
Журам шинэчлэн батлах тухай /Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох/

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр                    
Улаанбаатар хот

Дугаар А/513   

Журам шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.16 дах хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ  нь: 

1."Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам”-ыг нэгдүгээр, “Мэргэшлийн зэргийн гэрчилгээний загвар”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг ханган ажиллахыг Эрүүл мэндийн хөгжлийн төв /Б.Нарантуяа/-д, эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоодын удирдлагад тус тус үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөл /Я.Амаржаргал/-д, Төрийн захиргааны удирдлагын газар /Б.Цогтбаатар/-т тус тус даалгасугай.

4.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 491/А/472 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                                                                                                                                

                                                                          САЙД                                   Д.САРАНГЭРЭЛ