

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 11 сарын 21 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
ГЭРЭЭ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хооронд 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
