Хэвлэх DOC Татаж авах
УВС АЙМГИЙН УЛААНГОМ СУМЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр                                           Дугаар 102                                    Улаанбаатар хот

УВС АЙМГИЙН УЛААНГОМ СУМЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Увс аймгийн Улаангом сумын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг нэгдүгээр, бохир усны үйлчилгээний суурь хураамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн хугацааны дараа сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг “Чандмань-Увс” ХХК /М.Мөнхөө/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2017 оны 89 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтын хоёрдугаар хэсгийг дээр дурдсан мөрдөж эхлэх хугацаанаас эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

4.Хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлэн, батлагдсан тарифыг хэрэглэгчдэд мэдээлэх, сурталчлан ойлгуулах  ажлыг зохион байгуулж ажиллахыг “Чандмань-Увс” ХХК

/М.Мөнхөө/-д үүрэг болгосугай.

5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Зохицуулах зөвлөлийн нарийн бичиг, Тусгай зөвшөөрлийн алба /Г.Нарантуяа/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/, Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

/Б.Доржбат/-нд тус тус даалгасугай.

ДАРГА                                                                            Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН                                                                        Б.АМАРСАНАА

Ж.ДАВААЦЭРЭН

Г.ЦОГТСАЙХАН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ