A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМАГ

ЗАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 14/01

Залаа-Овоо

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "Д", Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн ХурлаасТОГТООХ нь:

1.Газрын үнэлгээний бүсчлэлийн зургийг нэгдүгээр хавсралтаар, Газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утгыг харгалзан 1м.кв газрын жилийн төлбөрийн хэмжээг газар ашиглалтын зориулалтаар хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Мөнхнасан/-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 11/08, 11/09 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Т.НЯМЖАРГАЛ

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ 

2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 8/11

Залаа-Овоо

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022.05.30-ны 1/3033 дугаар албан бичгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны ээлжит 14 дүгээр хуралдааны 14/01 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон 14/01 дүгээр тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (С.Туяацэцэг)-д үүрэг болгосугай.

ДАРГА С.ЭРДЭНЭЭ