A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМАГ

ГУРВАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 12/02

Архаяа

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.4 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.17 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Гурванбулаг сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний шинэчлэгдсэн хураамжийн талаар байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэр, үйлчилгээний газар, айл өрхүүдэд сурталчилан, хураамжийн орлогыг орон нутгийн төсөвт бүрэн төвлөрүүлэн ажиллахыг сумын Засаг дарга /А.Эрдэнэбулган/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 09/06 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.ДЭЛГЭР

БУЛГАН АЙМГИЙН ГУРВАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар XIII/04

Гурванбулаг сум

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ             

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.17 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.2 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дах заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, Сангийн cайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Гурванбулаг сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.

2.Сумын Засаг дарга (Б.Дэлгэр)-д даалгах нь:

а.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлдвэр, үйлчилгээний газар, иргэдэд дагаж мөрдүүлэн хэрэгжүүлэх

б.Хог хаягдлын хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажиллах

в.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн баталсан тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу Хууль зүйн дотоод хэргийн яаманд бүртгүүлэх ажлыг зохион байгуулах

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12/02 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА А.ЭРДЭНЭБУЛГАН