A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМАГ

ЖАРГАЛТХААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 02

Жаргалтхаан

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25,1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 8.1.2 /д/, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:

1.Сумын хэмжээнд мөрдөгдөх энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тарифийг 1 дүгээр хавсралтаар, энгийн хог хаягдлыг дарж, булшлах үйлчилгээний хураамжийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Батлагдсан хураамжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хураамжийг төсөвт төвлөрүүлж, хог хаягдлын менежментийг сайжруулж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Цогт-Орших/ -д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татвар хураагч Б.Наранцэцэг, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Түмэнжаргал нарт үүрэг болгосугай.

ДАРГА Ц.ЦОГБАТ

ХЭНТИЙ АЙМГИЙН ЖАРГАЛТХААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫГ 15 ДУГААР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 10

Жаргалтхаан сум

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Арвантавдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын хэмжээнд мөрдөгдөх энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх үйлчилгээний хураамжийг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан хураамжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хураамжийг төсөвт төвлөрүүлэхийг Татварын байцаагч (А.Оюунтунгалаг), Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн (Г.Түмэнжаргал), хог хаягдлын менежментийг сайжруулж ажиллахыг сумын Засаг дарга (Л.Цэнгэл) нарт үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, хөдөө аж, ахуйн хөгжлийн хороо (С.Ундрал)-нд үүрэг бологсугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 02 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА Б.ЦОГТ-ОРШИХ