A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМАГ

БАЯНЖАРГАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 06

Цант

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Баянжаргалан сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан зурагласан газрын үнэлгээний бүсийг сумын нутаг дэвсгэрийн хил заагаар тогтоож зургийг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утгыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай

2.Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга Т.Цэвэлмаа, Татварын хэлтсийн байцаагч Р.Отгонбаатар, газрын даамал Т.Шуухааз нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт бүртгүүлснээр дагаж мөрдсүгэй.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 02 дугаар тоогтоолыг хүчингүй болгосонд тооцсугай.

ДАРГА О.УУГАНБАЯР

ДУНДГОВЬ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 18

Аргатай

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дугаар хэсгийн 49.3.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын аравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь :

1.Хуулиар батлах эрх бүхий эрх бүхий субъект нь өөрчлөгдсөнтэй холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 4545 дугаарт бүртгэгдсэн "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (С.Баярхүү)-д үүрэг болгосугай.

ДАРГА Д.ЭРДЭНЭБАТ