- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ДААТГАЛЫН КОМПАНИЙН ДҮРМИЙН САНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр
Дугаар 354
Улаанбаатар хот
ДААТГАЛЫН КОМПАНИЙН ДҮРМИЙН САНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.3, Даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх компанийн дүрмийн сангийн доод хэмжээг 5 тэрбум төгрөг, урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх компанийн дүрмийн сангийн доод хэмжээг 6 тэрбум төгрөг, давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэх компанийн дүрмийн сангийн доод хэмжээг 15 тэрбум төгрөгөөр тус тус тогтоосугай.
2.Энэхүү тогтоол Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс эхлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 355 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Б.Ариунаа/-нд даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A