A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМАГ

ЛУУС СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 48

Цагаан-Овоо

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 дүгээр Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан зурагласан газрын үнэлгээний бүсийг сумын нутаг дэвсгэрийн хил заагаар тогтоож зураглалыг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утгыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг даргын орлогч /Ц.Бормаам/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ХААБО аялал жуулчлалын хороо /Б.Жаргалням/-д даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.ЭНХБААТАР

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЛУУС СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 46

Цагаан-Овоо

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь

1.Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт "Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно" гэж заасантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 48 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ё.ДАРЬСҮРЭН