A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМАГ

ХОВД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 7/6

Хөхтолгой

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

Нэг. Сумын газар нутгийн инженерийн хангамж, байршил, нийгэм эдийн засгийн онцлогийг харгалзан хот, тосгон, бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрийн хувь, хэмжээг нэгдүгээр хавсралтаар, Хөдөө аж ахуйн газрын төлбөрийн хувь, хэмжээг хоёрдугаар хавсралтаар, Зам шугам сүлжээний газрын төлбөрийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Суманд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /У.Түмэндэмбэрэл/-д даалгасугай.

Гурав. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Д.Ганбат/-д үүрэг болгосугай.

Дөрөв. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 7/6 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА П.ДАВААНЯМ

УВС АЙМАГ ХОВД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 8/13

Хөх толгой

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.13 дугаар заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт үндэслэн ТОГТООХ нь:

1.Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн "Газрын төлбөрийн бүсийн хил зааг, итгэлцүүр, төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 7/07 дугаар тогтоолыг баталж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлсэн тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны "Газрын төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 7/6 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Дээрх тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авахыг сумын Хууль эрх зүй, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Д.Одончимэгт үүрэг болгосугай.

ДАРГА Т.ГАНЗОРИГ