A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМАГ

ЗАВХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 7/04

Шар булаг

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮС, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "Д" заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.1.3, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь.

1.Хот, тосгон, бусад суурин газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрийн хувь хэмжээг нэгдүгээр хавсралтаар, ХАА-н газрын төлбөрийн хувь хэмжээг хоёрдугаар хавсралтаар, Зам, шугам сүлжээний газрын төлбөрийн хувь хэмжээг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Суманд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Пүрэвгончиг/-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Б.Мөнхцэцэг/-д үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2010 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 5/05 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б. ЭНХ-АМГАЛАН

УВС АЙМАГ ЗАВХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 10/01

Шар булаг

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛАХ ТУХАЙ

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх заалтыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж "Газрын төлбөрийн бүсийн хил зааг, итгэлцүүр, төлбөрийн хэмжээ"-г аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал тогтоох болсонтой холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 7/04 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (С.Энхцацрал)-д даалгасугай.

ДАРГА Н.ЦЭВЭЭН