A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ

ЖАРГАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 03

Буянбат

СУМЫН ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "Д" дэх заалт, "Газрын төлбөрийн тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт, Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Хот тосгон, бусад суурины газрын төлбөрийг инженерийн хангамж, нийгэм, эдийн засаг, байгаль орчны нөхцөл, ашиглалтын зориулалт, газар зүйн байршил болон газрын үржил шим, өгөөжийг харгалзан газрын төлбөрийн үнэлгээний итгэлцүүрийн хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэн, газрын төлбөрийг ногдуулан орон нутгийн төсөвт төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Баярсайхан/, Газрын даамал /М.Очмаа/ нарт үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгч нарт тус тус даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 06/07 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт бүртгүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдсүгэй.

ДАРГА Б.ГОТОВ

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ЖАРГАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

Дугаар 07

2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр

Буянбат

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдсан "Сумын газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.ГОТОВ