A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМАГ

АДААЦАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 09

Тавин

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:

1.Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу аж ахуй нэгж, албан байгууллага, айл өрхүүдэд дагаж мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга (Ж.Батхөлөг)-д даалгасугай.

3.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сумын татварын орлогод төвлөрүүлэн, үр дүнг хагас, бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж байхыг сумын Засаг дарга (Ж.Батхөлөг)-д үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаартай тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Г. ТОГТОХБҮРЭН