A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Монгол улсын 2019 оны 12 дугаар сард экспортлох стратегийн хүнсний нэр, төрөл, тоо хэмжээг тогтоох тухай
Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар А-447

Улаанбаатар хот

Монгол улсын 2019 оны 12 дугаар сард экспортлох стратегийн хүнсний нэр, төрөл, тоо хэмжээг тогтоох тухай

Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдааны 02 тоот зөвлөмжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журам" шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан 2019 онд экспортлох дулааны аргаар боловсруулсан махны төрөл, тоо хэмжээг хавсралтаар баталсугай.

3.Тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-т үүрэг болгосугай.

2.Дулааны аргаар боловсруулсан махыг экспортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг "Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журам"-ын дагуу зохион байгуулахыг ажлын хэсэг /Т.Гантогтох/-т, зөвшөөрлийг хууль, тогтоомж, энэхүү тушаалд нийцүүлэн олгож ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Т.Жамбалцэрэн/-д тус тус даалгасугай.

САЙД Ч.УЛААН

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 07 дугаар сарын 04-ны өдөр

Дугаар А/331

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болсонд тооцох, журамд өөрчлөлт оруулах тухай

Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:             

1.Захиргааны хэм хэмжээний актын үйлчлэл дууссан тул Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны "Монгол Улсын 2020 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр, төрөл, тоо хэмжээг тогтоох тухай" А/519 дүгээр тушаал, 2017 оны "2018 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр, төрөл, тоо хэмжээг тогтоох тухай" А-163 дугаар тушаал, 2019 оны "Монгол Улсын 2019 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр, төрөл, тоо хэмжээний тухай" А-20 дугаар тушаал, 2019 оны "Монгол Улсын 2019 оны 12 сард экспортлох стратегийн хүнсний нэр, төрөл, тоо хэмжээг тогтоох тухай" А-447 дугаар тушаал, 2020 оны "Монгол улсын 2020 онд нэмэлтээр импортлох стратегийн хүнсний нэр, төрөл, тоо хэмжээг тогтоох тухай" А/76 дугаар тушаал, 2019 оны "Монгол Улсын 2020 онд нэмэлтээр экспортлох стратегийн зарим хүнсний тоо хэмжээний тухай" А-342 дугаар тушаал, 2021 оны "Хуурай сүүний импортын тоо хэмжээг тогтоох тухай" А-387 дугаар тушаал, 2022 оны "Монгол Улсын 2020 онд импортлох үрийн улаанбуудайн тоо хэмжээг тогтоох тухай" А/113 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Зөвшөөрлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны А-456 дугаар тушаалын 1 дэх заалт, тушаалын хавсралтаар баталсан журмын гарчигаас "импортын зөвшөөрөл олгох" гэснийг хасч, журмын 4 дүгээр бүлгийг хүчингүй болсонд тооцсугай.

2. Хүчингүй болсон тушаалуудыг Улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авахыг Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-т даалгасугай.

САЙД Х.БОЛОРЧУЛУУН