Хэвлэх DOC Татаж авах
/БУЛГАН АЙМАГ/ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Орон нутгийн өмчийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг бусдад түрээслүүлэх, түрээсийн төлбөрийн хувь хэмжээ, төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх нөхцөл/

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр                                                    Дугаар XII/02                                                 Булган

             

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-ын “г” дэх заалтыг үндэслэн аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн XII хуралдаанаас ТОГТООХ НЬ: 

1.“Орон нутгийн өмчийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг бусдад түрээслүүлэх журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, түрээсийн төлбөрийн хувь хэмжээ, төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх нөхцөлийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

2.Дээрх журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Д.Батчулуун/-д, хэрэгжүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг Орон нутгийн өмчийн газар /Д.Уламбаяр/-т, мөрдөж ажиллахыг орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагуудад даалгасугай.

 

 

ДАРГА                                М.ОЮУНБАТ