A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 12/07

Арвайхээр

АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1.Аймгийн нутаг дэвсгэрт бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэн орлого олж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай. Үүнд:

1.1.Ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1.5 хувь;

1.2.Хувиараа зорчигч, эсхүл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувь;

1.3.Аймгийн харьяалалгүй явуулын худалдаа эрхэлж буй хувь хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувь.

2.Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгчдэд зөвшөөрөл олгох, татварыг тогтоосон хувиар хураан авч төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /Г.Ганболд/-д даалгасугай.

ДАРГА А.ИШДОРЖ