A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 07

Мөрөн

ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүлийн 18.1.2-ийн "д", Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XI хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хуулийн этгээдийн салбар төлөөний газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг татвар ногдуулах үнэлгээний 1 хувиар баталсугай.

2. Батлагдсан тогтоолын холбогдох материалын бүрдүүлбэрийг хангаж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, хууль тогтоомжийн "Захиргааны хэм хэмжээний акт"-ын бүртгэлд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга (Ц.Гончиг)-д даалгасугай.

3. Тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа мөрдөж ажиллахыг аймгийн Засаг дарга (Л.Ганболд), Татварын хэлтсийн дарга (Ч.Хуншагай) нарт үүрэг болгосугай.

ДАРГА Л.ТӨМӨРБААТАР

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 07

Мөрөн сум

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XXII хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус аймгийн харьяалалтай иргэн, хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хэмжээг албан татвар ногдуулах үнэлгээний 0.8 хувь, бусад аймаг, дүүргийн харьяалалтай иргэн, хуулийн этгээд болон хуулийн этгээдийн салбар, төлөөний газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хэмжээг албан татвар ногдуулах үнэлгээний 1 хувиар тус тус тогтоосугай.

2.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэний дараа мөрдөж ажиллахыг аймгийн Засаг дарга (П.Лхагважав), сумын Засаг дарга нар болон аймгийн Татварын хэлтсийн дарга (Ч.Хуншагай) нарт үүрэг болгосугай.

3.Батлагдсан тогтоолын бүрдүүлбэрийг ханган Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, "Захиргааны хэм хэмжээний акт"-ын Улсын нэгдсэн санд бүртгүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Н.Төмөрхуяг)-д даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит V хуралдааны 08 дугаар тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит XI хуралдааны 07 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Г.МӨНГӨНХУЯГ