A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 08

Мөрөн

ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүлийн 18.1.2. д, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XI хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч хувь хүний сард төлөх албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тогтоолын холбогдох материалын бүрдүүлбэрийг хангаж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, "Захиргааны хэм хэмжээний акт"-ын бүртгэлд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга (Ц.Гончиг)-д даалгасугай.

3.Тус тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа мөрдөж ажиллахыг аймгийн Засаг дарга (Л.Ганболд), Цагдаагийн газар (Д.Дашням), Татварын хэлтэс (Ч.Хуншагай) нарт даалгасугай.

ДАРГА Л. ТӨМӨРБААТАР

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 04

Мөрөн

АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 25 дугаар зүйлийн 25.4, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус III хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Бичил худалдаа, ажил үйлчилгээ эрхлэгч хувь хүний сард төлөх албан татварын хувь, хэмжээг шинэчлэн, хавсралтаар баталсугай.

2. Батлагдсан тогтоолын бүрдүүлбэрийг хангаж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, "Захиргааны хэм хэмжээний акт"-ын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга (Ц.Гончиг)-д даалгасугай.

3. Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актад бүртгэгдсэний дараа мөрдөж ажиллахыг аймгийн Засаг дарга (Ш.Идэрбаясгалан), сумын Засаг дарга нар болон Татварын хэлтсийн дарга (Ч.Хуншагай) нарт үүрэг болгосугай.

4. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит XI дүгээр Хуралдааны 08 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Г.МӨНГӨНХУЯГ