Хэвлэх DOC Татаж авах
ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ              

 

2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр                                           Дугаар 08                                                          Мөрөн

  

ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүлийн 18.1.2. д, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх заалтыг  тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XI хуралдаанаас  ТОГТООХ нь:

1.Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч хувь хүний сард төлөх албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тогтоолын холбогдох материалын бүрдүүлбэрийг хангаж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, “Захиргааны хэм хэмжээний акт”-ын бүртгэлд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга (Ц.Гончиг)-д даалгасугай.

3.Тус тогтоолыг “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа мөрдөж ажиллахыг аймгийн Засаг дарга (Л.Ганболд), Цагдаагийн газар (Д.Дашням), Татварын хэлтэс (Ч.Хуншагай) нарт даалгасугай.

 

 

ДАРГА                                         Л. ТӨМӨРБААТАР