Хэвлэх DOC Татаж авах
БАЙГАЛИЙН УРГАМЛЫН НӨӨЦ, РАШААН  АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН  ТОГТООХ ТУХАЙ

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр                                                                                                          Дугаар 77                                                                                                                                                                            Өлгий

               

БАЙГАЛИЙН УРГАМЛЫН НӨӨЦ, РАШААН  АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН  ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн “д”,  18 дугаар зүйлийн 18.2,  Байгалийн нөөц ашигласны төлбөрийн хэмжээ тогтоох тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.3 дахь заалтыг  тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын ээлжит  X хуралдаанаас ТОГТООХ нь:

Нэг. Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэгдүгээр, рашаан ашигласны төлбөрийн хувь хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр.Байгалийн нөөц бүхий ургамал, рашаан ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд тогтоолыг хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /А.Гылымхан/-д үүрэг болгосугай.

Гурав.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. 

 

 

ДАРГА                                               Д.БАУЫРЖАН