A

A

A

Бүлэг: 1979

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр                                                 Дугаар 78                                                                Өлгий

       

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 –ийн “д”, 18.2, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын ээлжит X хуралдаанаас ТОГТООХ нь:

Нэг. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг  0.6 хувиар тооцож ноогдуулсугай.

Хоёр. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын орлогын төлөвлөгөөг гаргаж, тогтоолын биелэлтийг хангуулж ажиллахыг аймгийн Засаг дарга /А.Гылымхан/, аймгийн Татварын хэлтэс /Т.Фестиваль/ нарт үүрэг болгосугай.

Гурав. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 51 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. 

 

 

ДАРГА                                Д.БАУЫРЖАН