A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 11 сарын 13 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын санд 2020 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2020 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА

3 дугаар зүйл.Нийгмийн даатгалын санд 2020 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:

Хэвлэх

Д/д

Орлогын төрөл

Дүн /сая төгрөгөөр/

1

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

1,811,158.7

1.1

Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл

467,463.3

1.2

Ажиллагчдаас төлөх шимтгэл

517,638.4

1.3

Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл

246,658.3

1.4

Эхийн хүүхэд асрах чөлөөтэй хугацааны шимтгэл

18,923.1

1.5

Цаатан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл

122.5

1.6

Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл

105,522.4

1.7

Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн төлөх шимтгэл

 

3,059.5

1.8

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчийн төлөх шимтгэл

 

 

2,038.5

1.9

Бусад орлого

50,315.1

1.10

Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг

399,417.6

2

Эрүүл мэндийн сайд

1,100.0

2.1 Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох шилжүүлэг

1,100.0

Нийт орлого

1,812,258.7

/Энэ зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хэсэгчлэн хориг тавьсаныг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 103 дугаар тогтоолоор "2020 онд нэмэгдэх хувь, хэмжээний нэмэгдлээс төвлөрөхөөр тооцоологдсон 174.2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг" хүлээн авсан./

/Энэ зүйлд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ зүйлийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрх олгосугай:

Хэвлэх

Д/д

Зарлагын төрөл

Дүн

/сая төгрөгөөр/

1

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

2,494,043.3

1.1

Тэтгэврийн даатгалын сан

2,172,968.7

1.2

Тэтгэмжийн даатгалын сан

143,758.6

1.3

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан

35,042.1

1.4

Ажилгүйдлийн даатгалын сан

115,064.9

1.5

Үйл ажиллагааны урсгал зардал

27,209.0

Нийт зарлага

2,494,043.3

/Энэ зүйлийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын урт хугацаат /нэг жил болон түүнээс дээш/ бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 300,000.0 сая төгрөгөөр баталсугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР