A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мал эмнэлгийн үйлчилгээнд хяналт тавих, үр дүнг мэдээлэх/
Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар А-457

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.18 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Мал эмнэлгийн үйлчилгээнд хяналт тавих, үр дүнг мэдээлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газар /Д.Түмэндэмбэрэл/-т даалгасугай.

3.Тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-т үүрэг болгосугай.

САЙД Ч. УЛААН