- Нүүр
- Эрх зүйн акт
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй
Текст томруулах
A
A
A
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар А-457
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.18 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.“Мал эмнэлгийн үйлчилгээнд хяналт тавих, үр дүнг мэдээлэх журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газар /Д.Түмэндэмбэрэл/-т даалгасугай.
3.Тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-т үүрэг болгосугай.
САЙД Ч. УЛААН