A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мал, амьтны тэжээлийн нэмэлтийг бүртгэх, худалдах, эгүүлэн татах, импортын зөвшөөрөл олгох/
Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар А-456

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Мал, амьтны тэжээлийн нэмэлтийг бүртгэх, худалдах, эгүүлэн татах, импортын зөвшөөрөл олгох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү журмын хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газар /Д.Түмэндэмбэрэл/-т даалгасугай.

3.Тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-т үүрэг болгосугай.

САЙД Ч.УЛААН