A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 438

Улаанбаатар хот

АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 6.1, 6.3, 9.1, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн худалдан авах ажиллагааны газрыг байгуулсугай.

2. Төрийн худалдан авах ажиллагааны газрын орон тооны дээд хязгаарыг 54 байхаар тогтоосугай.

3. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Төрийн худалдан авах ажиллагааны газарт чиг үүрэг нь шилжиж байгаа орон тоог холбогдох ажилтан, үйл ажиллагааны зардал, цалингийн сан, эд хөрөнгийн хамт шилжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (З.Мэндсайхан)-т даалгасугай.

4. Төрийн худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар шийдвэрлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд зөвшөөрсүгэй.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалтын "Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд" гэсэн заалтын "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсэн баганад "2. Төрийн худалдан авах ажиллагааны газар" гэж нэмсүгэй.

6. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-т дор дурдсан агуулгатай 28 дахь заалт нэмсүгэй:

28.

Төрийн худалдан авах ажиллагааны газар

54

7. Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалтын "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсэн баганын "2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20." гэсэн дугаарлалтыг "3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21." гэж өөрчилсүгэй.

8. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-ын 3 дахь заалтын "75" гэснийг "31" гэж өөрчилсүгэй. (Энэ заалтыг Засгийн газрын 2020 оны 144 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ