A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 432

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Олон улсын гэрээний тухай хуулийн 24.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Олон улсын байгууллага, гэрээ, конвенцын итгэмжит санд төлөх татвар, хандивын тухай" Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Татварыг нь улсын төсвөөс төлөх олон улсын байгууллагуудын жагсаалт"-д дор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:

"81. Олон улсын архивын зөвлөл-ХЗДХЯ";

"82. Олон улсын архивын зөвлөлийн Зүүн Азийн бүсийн салбар зөвлөл-ХЗДХЯ";

"83. Олон улсын кино архивын холбоо-ХЗДХЯ".

2. Олон улсын байгууллагад төлөх татварт шаардагдах хөрөнгийг 2020 оны батлагдсан төсвийн багцаасаа санхүүжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид, цаашид жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ