


2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр |
Улаанбаатар хот |
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 22.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн гараас ТОГТООХ нь:
1. Академич Б.Бямбаагийн “Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” бүтээлд шинжлэх ухаан, технологийн салбарын 2019 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг олгосугай.
2. Шагналд шаардагдах 100.0 (нэг зуун) сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Боловсрол, соёл, шинжлэх
ухаан, спортын сайд Ё.БААТАРБИЛЭГ
