Хэвлэх DOC Татаж авах
ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ (Хархорум хот байгуулагдсаны 800 жил)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 434

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Их Монгол Улсын нийслэл Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойг 2020 онд орон даяар тэмдэглэхээр тогтсугай.

2. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

3. Ой тэмдэглэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, дүнг Засгийн газарт танилцуулахыг Зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                   У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх

ухаан, спортын сайд                                                                Ё.БААТАРБИЛЭГ