A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 100

Төрийн ордон,Улаанбаатар хот

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай

Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд олгосон Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших газрын хилийн зааг, эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг хавсралтаар баталж, гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсугай.

2.Газар ашиглуулах гэрээг холбогдох хуульд заасан журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгохыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР