Хэвлэх DOC Татаж авах
ӨЛГИЙ СУМЫН ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

УВС АЙМАГ

ӨЛГИЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр                                               Дугаар 6/08                                                           Хар-Ус

        

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д”, “з” заалт, Газрын  төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг үнлэслэн ТОГТООХ нь.

Нэг. Хот тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрийн хувь хэмжээг нэгдүгээр хавсралтаар, Хөдөө аж ахуйн газрын төлбөрийн хувь хувь хэмжээг хоёрдугаар хавсралтаар, Зам шугам сүлжээний газрын төлбөрийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр.Тус суманд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Х.Шагдаржав /-д даалгасугай.

Гурав. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын нарийн бичгийн дарга  /М.Даваасүрэн /-д үүрэг болгосугай.

Дөрөв. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан сумын  ИТХ-ын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/6 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

 

 

ДАРГА                            Н.СҮХЭЭ